Эрүүл мэндийн салбарынхан сургалтад хамрагдав

ОРОН НУТАГТ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2021-11-30 18:10:12

Говь-Алтай /МОНЦАМЭ/. ЭМЯ-наас салбарын санхүүжилтийг сайжруулах “МОН-9701” төслийн хүрээнд “Стратегийн худалдан авалтын тогтолцоог бэхжүүлэх, эрүүл мэндийн салбарын санхүүгийн менежментийг сайжруулах” сургалтыг Говь-Алтай аймагт зохион байгууллаа.


“МОН-9701” төсөл нь улсын хэмжээнд ЭМЯ, Сангийн яам, Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр эрүүл мэндийн салбарын санхүүжилтийг сайжруулах, стратегийн худалдан авалтыг дэмжих, эмнэлгийн хагас бие даасан байдлыг хөгжүүлэх чиглэлээр хэрэгжиж байгаа тухай төслийн эмнэлгийн менежментийн багш Л.Баярцэцэг танилцууллаа. Тэрээр цааш нь хэлэхдээ: "Энэхүү төслийн хүрээнд улсын хэмжээнд үйл ажиллагаага явуулдаг төрийн болон орон нутгийн өмчит бүх эрүүл мэндийн байгууллагын холбогдох албан тушаалтнууд бүгд сургалтад хамрагдана" гэдгийг онцолж байлаа.

Сургалтад тус аймгийн эрүүл мэндийн салбарын бүх шатны байгууллагын удирдах албан тушаалтнууд тав хоногийн турш хамрагдсан юм. Тодруулбал, аймгийн ЗДТГ, ЭМГ, Нэгдсэн эмнэлэг, ЭМДГ, ӨЭМТ-ийн удирдах ажилтан, холбогдох мэргэжилтнүүд тав хоногийн турш бүрэн хамрагдлаа хэмээн ЭМГ-аас мэдээлэв. 

Холбоотой мэдээ