Японы эрдэмтэд сармагчинг ХДХВ-ийн халдвараас эдгээжээ

Дэлхийд | Шинжлэх ухаан
Jargal.d@montsame.mn
2021-11-30 12:16:15

ТОКИО. /NHK/. Японы хэсэг судлаачид өөрсдийнх нь боловсруулж буй вакцин нь ДОХ өвчнийг үүсгэгч хүний дархлал хомсдолын вирусийг /ХДХВ/ сармагчны биед амжилттай устгасан талаар мэдээлжээ.


Энэхүү судалгааг Японы биоанагаах ухааны инноваци, эрүүл мэнд, хоол тэжээлийн үндэсний хүрээлэнгийн эрдэмтэд хийж байгаа аж. Судлаачид вакцинаа макаки сармагчингууд дээр туршсан байна.


Вакцин хийсний дараа долоон сармагчны дөрөв нь халдвар авсан ч сүүлдээ бие махбодод нь вирус илрэхээ больжээ. Вакцинаар өдөөгдсөн дархлааны хариу урвал нь эдгээр амьтдын биед ХДХВ-ийн халдвар алга болоход хүргэсэн гэж эрдэмтэд үзэж байна. Эрдэмтэд хүн дээр хийх эмнэлзүйн туршилтаа таван жилийн дараа эхлүүлнэ гэж найдаж байна гэж “NHK” телевиз мэдээлэв.


Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагын мэдээллээр, 2020 оны эхэн үеийн байдлаар дэлхий даяар ХДХВ-ийн халдвартай 38 сая орчим хүн амьдарч байна.



Холбоотой мэдээ