ХААН банк сагсан бөмбөгийн талбай байгуулж, хүлээлгэн өглөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2021-11-29 12:38:28
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. ХААН банкны 30 жилийн ойг тохиолдуулан тус банкны Дундговь дахь салбараас Сайнцагаан суманд 3х3 сагсан бөмбөгийн стандарт талбайг байгуулж, хүлээлгэн өглөө.  

Тус талбайг 68,0 сая төгрөгийн өртгөөр бүтээн байгуулсан бөгөөд олон улсын стандартад нийцсэн, хүүхэд багачуудын эрүүл мэнд, аюулгүй байдлыг онцгойлон анхаарчээ.

Сагсан бөмбөгийн энэхүү талбайг аймгийн ЗДТГ-т хүлээлгэн өгч, ашиглалт, хамгаалалтыг Сайнцагаан сумын Мандал сургуульд хариуцуулаад байна.  

Талбайн нээлтийн үйл ажиллагааны үеэр аймгийн Засаг даргын орлогч М.Анхбаяр “аймгийн Засаг даргын үндсэн чиглэл, 2020-2024 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, дэмжихээр тусгагдсан бөгөөд  энэхүү бүтээн байгуулалт нь залуусын биеийн тамирыг дэмжих томоохон дэмжлэг болж байна” хэмээн онцолж, ХААН банкны хамт олонд талархал илэрхийллээ.

Энэ үеэр аймгийн сагсан бөмбөгийн 3х3 тэмцээний аварга Онцгой байдлын баг тамирчид, Хаан банкны Дундговь салбарын баг тамирчид, Мандал сургуулийн сурагчид нөхөрсөг тоглолт хийсэн байна.




Холбоотой мэдээ