"Шивээ Хиагт" дуурийг шинэчлэн найруулан толилуулав

Монголын мэдээ | Соёл урлаг
bolor@montsame.mn
2021-11-28 14:02:34

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ардын хувьсгалын 100 жилийн ойн хүрээнд Соёлын яамны дэмжлэгээр УДБЭТ-ын уран бүтээлчид Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Төрийн шагналт Д.Лувсаншаравын хөгжим, Монгол Улсын Ардын уран зохиолч, Төрийн шагналт Д.Пүрэвдоржийн цомнол “Шивээ хиагт” дуурийг тайзнаа шинэчлэн тавьж, үзэгч олондоо толилууллаа.


Энэхүү дуурийн онцлог нь  Ардын хувьсгалын анхны үйл явдлыг илэрхийлсэн хөгжмийн томоохон бүтээл юм. Монгол улсад мэргэжлийн хөгжмийн театр үүсэн бий болоход бүтээж байсан уран бүтээлийн ур хийц, хөгжим яруу найргийн бүтэц, тухайн үеийн нийгмийн сэтгэлгээний өнгө аясыг ирээдүй хойч үеийнхэнд өвлүүлэн үлдээхэд онцгой ач холдогдолтой бүтээл юм.

 

 

Холбоотой мэдээ