Непомнящий, Карлсен нарын хоёр дахь тоглолт тэнцээгээр дуусжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
Jargal.d@montsame.mn
2021-11-28 11:22:48

ДУБАЙ. /TASS/. Шатрын дэлхийн аваргын төлөөх халз тулаан Арабын Нэгдсэн Эмирт Улсын /АНЭУ/ Дубай хотноо болж байна.


Норвегийн их мастер Магнус Карлсен аваргын титмээ хамгаалахаар ОХУ-ын аварга Ян Непомнящийтай өрсөлдөж буй юм. Карлсений хувьд энэ нь аваргын титмээ хамгаалах 4 дэх тулаан бол Непомнящийгийн хувьд дэлхийн аваргын төлөөх анхны халз тоглолт ажээ. Тэд хоёул 31 настай. Өмнө нь хоорондоо таван удаа тааран тоглосон бөгөөд Ян Непомнящий 1:4-өөр илүү яваа юм.


Хоёр тоглогч эхний тоглолтын хоёр дахь өрөгт тэнцсэн байна. Эхний өрөг мөн л тэнцээгээр дуусжээ. Хоёр тоглолтын дараа оноо 1: 1 болж тэнцсэн байна. Гурав дахь тоглолт ням гарагт болох бөгөөд Ян Непомнящий цагаан өнгөөр тоглоно.


Шатрын их аваргууд сонгодог цагийн хяналттайгаар 14 өрөг тоглоно. 40 нүүдэл хийхэд 120 минут, дараа нь 20 нүүдэл хийхэд 60 минут, тоглолт дуусахаас 15 минутын өмнө эхнийхээс эхлэн нүүдэл бүрт 30 секунд нэмэгдэлтэй цагаар тоглоно. 


Шагналын сан нь 2 сая евро бөгөөд ялагч 60 хувийг, харин тай-брейкээр хожсон бол 55 хувийг авна.


Холбоотой мэдээ