Ц.Цогтбаатар “Абу Даби-2021” Их дуулгын аварга болов

Монголын мэдээ | Спорт
dusem11@yahoo.com
2021-11-28 10:25:41

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Арабын нэгдсэн Эмират улсын нийслэл хотноо болж байгаа “Абу Даби-2021” Их дуулга тэмцээний 2 дахь өдөр “Токио-2020” олимпын наадмын хүрэл медальт, залуучуудын ДАШТ-ий хошой мөнгөн медальт, ШШГЕГ-ын “Сүлд” спорт хорооны тамирчин ОУХМ Цэнд-Очирын Цогтбаатар алтан медаль хүртэв.


Тэрбээр “Их дуулга” ангиллын тэмцээнд өмнө нь 3 удаа түрүүлсэн бөгөөд 4 дэх түрүүгээ Узбекистаны Х.Тураевийг ялж хүртлээ. Ц.Цогтбаатар чансаагаа 1000 оноогоор ахиулснаар өөрийн жингээ тэргүүлж эхэллээ. Энэ жинг тэргүүлж байсан олимпын иж бүрэн медальт Гүржийн домогт жүдоч Лаша Шавдатуашвили, ОХУ-ын залуу жүдоч Армен Агаяны хамт хүрэл медалийн эзэн болов.



Монголын баг тамирчдаас эмэгтэйчүүдийн 52 кг-д ОУХМ Б.Хорлоодой, 57 кг-д ОУХМ Л.Энхрийлэн, эрэгтэйчүүдийн 66 кг-д Ё.Басхүү нар Абу Даби Их дуулгын хүрэл медалийн эзэд боллоо.  Ийнхүү Монголын шигшээ баг тус тэмцээний эхний 2 өдрийн байдлаар 1 алт, 3 хүрэл медальтай 41 орноос медалийн чанараар 3 дугаар байрт бичигдэж байна.

Холбоотой мэдээ