Өвөрхангай аймаг 118 мянга дахь иргэнээ тодруулж хүндэтгэл илэрхийллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2021-11-26 22:33:04
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Өвөрхангай аймаг байгуулагдсаны түүхт 90 жилийн ойн хүрээнд аймгийн ЗДТГ-аас 118 мянга дахь иргэнээ, тодруулж алдаршууллаа. Зүүнбаян-Улаан сумын харьяат Галмандахын Итгэл хүү 2021 оны 3 дугаар сарын 5-ны өдөр төрж, 118 мянга дахь иргэнээр тодорсон юм.
Улс тунхагласны баярын энэ өдөр аймгийн удирдлагууд Г.Итгэл хүүгийн гэрт нь очиж 118 мянга дахь иргэний батламжийг нь гардуулж, хүндэтгэл үзүүлэв. Мөн Г.Итгэл хүүгийн чацуутнаар Арвайхээр сумын харьяат Баяраагийн Уранзаяа, Нарийнтээл сумын харьяат Жавхлантөгсийн Золзаяа, Бат-Өлзий сумын харьяат Рэнчиннямаагийн Мандахнаран, Балганцэвээний Найдандорж нар тодорсныг батламжилж, хүндэтгэл илэрхийллээ.
Аймгийн 118 мянга дахь иргэн, түүний чацуутнуудыг 2021 онд шинээр мэндэлсэн хүүхдүүдээс статистикийн бүрэлдэхүүний аргыг ашиглан тооцоолол хийж тодруулсан байна.
Холбоотой мэдээ