Мотоциклээр замын хөдөлгөөнд оролцохыг хязгаарлажээ

Орон нутагт | Ховд
lkhagwa@montsame.gov.mn
2021-11-26 11:40:58

Ховд /МОНЦАМЭ/. Цаг үe, улирлын байдлаас шалтгаалан мотоциклийн хөдөлгөөнийг түр хугацаанд хориглох тухай Ховд аймгийн Засаг даргын 2021 оны А\703 дугаар захирамж гарчээ.

Энэхүү шийдвэр нь мотоцикл ашиглан замын хөдөлгөөнд оролцогчдын аюулгүй байдал, цаашлаад осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх, учирч болох хохирол, эрсдэлийг багасгах, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулах зорилготой аж. Иймээс мотоциклийн хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарласан энэ үeд иргэд мотоциклтэй замын хөдөлгөөнд оролцохгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Мотоциклээр замын хөдөлгөөнд оролцохыг хязгаарласан шийдвэр 2022 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрийг дуустал хэрэгжих юм.

Холбоотой мэдээ