Хорватын Ерөнхийлөгч Монголд айлчилна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-07-14 13:47:29

ЗАГРЕБ. /total-croatia-news/. Хорватын Ерөнхийлөгч Колинпа Грабар-Китарович Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар тус улсад айлчилж, энэ сарын 15, 16-нд Улаанбаатар хотноо болох АСЕМ-ын дээд түвшний 11 дэх удаагийн уулзалтад оролцоно.

Ерөнхийлөгч Грабар-Китарович АСЕМ-ын нэгдсэн хуралдаанд оролцож, 20 жилийн түүхтэй Европ-Азийн түншлэлийн ололт амжилт, ирээдүйн хөгжил болон цаашид энэ түншлэлийг хэрхэн бэхжүүлэх тухай хэлэлцэнэ гэж Хорватын Ерөнхийлөгчийн тамгын газар мэдэгдэв.

Тэрбээр АСЕМ-ын уулзалтын үеэр Монголын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой уулзалт хийхээс гадна Швейцарын Ерөнхийлөгч Йоханн Шнайдер-Амманнтай хоёр талын уулзалт хийх ажээ.

Монголын Ерөнхийлөгч 2011 онд Хорватад айлчилж байсан бол үүний өмнө Хорватын Ерөнхийлөгч Стипе Месича 2008 онд Монголд айлчилж байжээ.

Д.Нямтулга

Холбоотой мэдээ