“Тусгаар тогтнол хүндэтгэлийн цуглаан”, “Монгол Улсын андгай өргөх ёслол” боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2021-11-26 19:32:21

Хөвсгөл /МОНЦАМЭ/.Хөвсгөл аймагт Монгол улсаа тунхагласан түүхэн өдрийг тохиолдуулан "Тусгаар тогтнол" хүндэтгэлийн цуглаан, "Монгол улсын иргэний андгай өргөх ёслол"-ыг аймгийн ЗДТГ, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, МСҮТ хамтран зохион байгууллаа.

16 нас хүрч иргэний үнэмлэх авч байгаа хүүхэд, залуучуудад тусгаар тогтнолын үнэ цэн, түүхэн уламжлалыг таниулах зорилгоор иргэний андгай өргүүлэн, төр улс, түүх соёлоо дээдэлсэн, эх оронч үзэл сэтгэлгээтэй, үүрэг хариуцлагаа ухамсарласан, алсын хараатай иргэн болгон төлөвшүүлэх зорилготойг Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга Ч.Дашбаяр онцолж байлаа. “Тусгаар тогтнол хүндэтгэлийн цуглаан”, “Монгол Улсын андгай өргөх ёслол”-ыг  Хөвсгөл аймгийн 23 суманд нэгэн зэрэг зохион байгуулж 1150 орчим хүүхэд залуус оролцлоо.


Тус үйл ажиллагаанд аймгийн удирдлагуудаас гадна анхдугаар үндсэн хуулийг батлалцаж байсан депутатуудын төлөөлөл оролцож, хүүхэд, залуучуудад хандан үг хэлж, захиа даалгавраа хүргэлээ.

Хөвсгөл аймаг 18 хүртэлх насны 49283 хүүхэдтэй. Тэдгээрийн 4.0 хувь нь буюу 1960 нь 16 настай залуучууд юм.  Аймгийн хэмжээнд 35 сургуульд 29696 хүүхэд суралцаж байгаагаас тэдгээрийн 5.0 хувь нь буюу 1514 нь 16 настнууд байгаа ажээ.


Холбоотой мэдээ