БНХАУ, Монгол Улс хэвлэл мэдээллийн салбарын хамтын ажиллагаагаа бэхжүүлнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2021-11-25 09:13:05

БЭЭЖИН. /Xinhua/. БНХАУ, Монгол Улсын хэвлэл мэдээллийн 12 дугаар форумыг лхагва гарагт цахим хэлбэрээр зохион байгууллаа.


Хоёр орны 100 гаруй төлөөлөгч оролцсон энэхүү үйл ажиллагааны үеэр Хятадын Коммунист намын /ХКН/ Төв хорооны Хэвлэл мэдээллийн хэлтсийн орлогч дарга, Төрийн зөвлөлийн Хэвлэл мэдээллийн албаны дарга Шюй Линь үг хэлжээ.


Тэрбээр, ХКН-ын 19 дэх сонгуулийн Төв хорооны зургаадугаар бүгд хурлын талаар үг хэлж, Хятад, Монголын уламжлалт найрамдалт харилцаа, хоёр талын харилцааны хөгжлийг ахиулахын төлөө хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн хамтын ажиллагааг бэхжүүлэхийг уриалав.


Хятад, Монголын хэвлэл мэдээллийн байгууллагууд форумын үеэр хамтын ажиллагааны хэд хэдэн хэлэлцээрийг байгуулжээ. 2010 оноос санаачлан зохион байгуулж эхэлсэн энэхүү форум нь хоёр орны хэвлэл мэдээллийн салбарын харилцан солилцоо, хамтын ажиллагааг ахиулах чухал индэр болсон юм.

Холбоотой мэдээ