Хууль эрх зүйн мэргэжилтнүүдийг чадавхжуулах багц сургалтыг зохион байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2021-11-24 18:27:23
Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн ЗДТГ-ын Төрийн захиргаа удирдлагын хэлтсээс сумдын ЗДТГ-ын дарга, хууль эрх зүйн мэргэжилтнүүдийг чадавхжуулах багц сургалтыг зохион байгууллаа.
Төрийн албаны шинэчлэл бодлого, төрд итгэх иргэдийн итгэлийг нэмэгдүүлэх, төрийн албан хаагчдын ёс зүй, чадамж, төрийн байгууллагын дотоод удирдлагын нэгдсэн систем ERP программын ашиглалт, цахим хурлын зохион байгуулалт зэрэг сэдвээр холбогдох албад сургалт мэдээлэл өгчээ. Мөн Бодлогын баримт бичиг хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилт сэдвээр тогтоол, аймгийн болон сумдын албаны цахим хуудас хөгжүүлэлт /ил тод байдлыг хангах/, E-Mongolia төрийн цахим үйлчилгээний сэдвээр тус тус сургалтыг сумдын төрийн захиргааны мэргэжилтнүүдэд өгч дадлага ажлыг хийлгэсэн байна.
Чадавхжуулах сургалтын хүрээнд 2022 оны төсвийн шинэчлэл, Эрх зүйн ажлын тайлагналт болон хяналт шинжилгээ, үнэлгээ хийх журмын өөрчлөлт, архив албан хэрэг хөтлөлтийн эрх зүйн шинэчлэл, 2021 оны цэрэг татлагын үр дүн, үгийн бичиг, төрийн албаны тухай хууль, хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/ болон нийгэм, хөдөө аж ахуйн салбар байгууллагуудын анхаарах асуудал, 2022 онд шинээр хийгдэх ажлууд - анхаарах асуудал  сэдвүүдээр мэдлэгээ дээшлүүлжээ.
Холбоотой мэдээ