Шинэ Зеланд ирэх оны дөрөвдүгээр сарын сүүлээс гадаадын жуулчдад хилээ нээнэ

Дэлхийд | Нийгэм
khulan@montsame.gov.mn
2021-11-24 13:45:14

ВЕЛЛИНГТОН. /Reuters/. Шинэ Зеландын Засгийн газар гадаадын жуулчдад хилээ дахин таван сарын турш хаалттай байлгахаар шийдвэрлэснээ өнөөдөр мэдэгдлээ. Мөн өнгөрсөн оны гуравдугаар сараас хойш тогтоосон хилийн хязгаарлалтуудаа үе шаттайгаар сулруулах төлөвлөгөөгөө танилцуулжээ.


Газарзүйн хувьд тусгаарлагдсан байршилтай Шинэ Зеланд нь өнгөрсөн онд Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын орнууд дундаа цар тахалтай тэмцэх хамгийн хатуу хязгаарлалтуудыг тогтоосноор “COVID-19”-ийн тархалтыг хяналтад авч, ижил хөгжилтэй орнуудаасаа өмнө эдийн засгаа сэргээж эхэлсэн юм.


Гэвч энэ оны эхэн үеэс коронавирусний халдварлах чадвар өндөр “Дельта” хувилбар тархсаны улмаас хязгаарлалтын арга хэмжээнүүдийг дахин тогтоож, гол хот болох Окленд одоо вакцинжуулалтын түвшинтэй уялдуулан үе шаттайгаар хэвийн байдалдаа эргэн шилжиж байна.


Өнөөдөр болсон хэвлэлийн бага хурлын үеэр тус улсын “COVID-19”-тэй тэмцэх асуудал хариуцсан сайд Крис Хипкинсийн мэдээлснээр, вакцинд бүрэн хамрагдсан гадаадын жуулчдыг 2022 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдрөөс хилээр нэвтрэхийг зөвшөөрөх ажээ.


Харин хөрш Австрали улсад байгаа, вакцинд бүрэн хамрагдсан шинэ зеландчууд, оршин суугчийн визтэй хүмүүс нэгдүгээр сарын 16-наас Шинэ Зеланд руу зорчих боломжтой болох бол бусад оронд байгаа ийм иргэд хоёрдугаар 13-наас хилээр нэвтрэх боломжтой байна. 

Холбоотой мэдээ