БНХАУ-ын Ерөнхий сайд Монголд хүрэлцэн ирлээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-07-13 20:33:06

БЭЭЖИН. /english.cri/. БНХАУ-ын Ерөнхий сайд Ли Көцян албан ёсны айлчлал хийж, АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтад оролцохоор Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод хүрэлцэн ирлээ.

Тэрбээр 2013 онд БНХАУ-ын Ерөнхий сайд болсноосоо хойш анх удаа далайд гарцгүй Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байгаа нь энэ юм. Мөн энэ нь сүүлийн зургаан жилд БНХАУ-ын Ерөнхий сайд Монголд айлчилсан үйл явдал болж байна.

Тэрбээр энэ айлчлалын хүрээнд Монголын шинэ Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга М.Энхболд нартай уулзаж, худалдаа, эдийн засаг, эрчим хүч, уур амьсгалын өөрчлөлт, хэвлэл мэдээллийн салбар дахь хамтын ажиллагаанд чиглэсэн гэрээ, хэлэлцээрт гарын үсэг зурахаар төлөвлөжээ.

Д.Нямтулга

Холбоотой мэдээ