Ховд аймагт 5000 гаруй төрийн албан хаагч бий

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2021-11-23 19:58:33

Ховд /МОНЦАМЭ/. Өнгөрсөн 2020 оны судалгаагаар Ховд аймагт 5000 гаруй төрийн албан хаагч байна. Үүний 1726 нь эрэгтэй, 3892 нь эмэгтэй аж.

Төрийн албан хаагчийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, иргэдэд үзүүлэх үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, шуурхай, ил тод болгох чиглэлд байгуулага тус бүр анхаарч ажиллаж байгаа. 

Энэ удаа Удирдлагын академийн сургалтын төлөвлөгөөний дагуу “Төрийн байгууллагын стратеги, төлөвлөлт хийх арга зүй” сэдэвт сургалтыг Ховд аймагт зохион байгууллаа. Энэ сарын 22, 23-ны өдөр болсон тус сургалтад Ховд аймгийн ЗДТГ, бусад байгууллагын төлөөлөл 35 төрийн албан хаагч оролцсон юм.

Сургалтын үеэр төрийн байгууллагын стратегийн удирдлага, төлөвлөлтийн алсын хараа, зорилго, орчны шинжилгээ зэрэг сэдвийн хүрээнд оролцогчдод онолын мэдлэг олгож, дасгал ажиллуулах замаар чадварыг нь хөгжүүлжээ.  

Холбоотой мэдээ