Зарим сумын нутгаар 0-5 см зузаан цасан бүрхэц тогтжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2021-11-23 17:49:34

Архангай /МОНЦАМЭ/. Аймгийн УЦУОШТ-өөс 11-р сарын 15-ны 8.00 цагаас 2021 оны 11-р сарын 22-ны 8.00 цаг хүртэлх цаг агаарын мэдээг тоймлосон байна.

-Хур тунадас: 17-нд Эрдэнэбулган, Тариат, Жаргалант, Өндөр-Улаан, Хангай сумын нутгаар 0,0-0,2 мм, 18-нд Жаргалант, Өндөр-улаан сумын нутгаар 0,2-0,4 мм, 19-нд Эрдэнэмандал, Булган, Чулуут сумаас бусад сумын нутгаар 0,0-2,2 мм, 20-нд Эрдэнэбулган, Булган, Чулуут сумын нутгаар 0,0-0,6 мм, 21-нд Эрдэнэбулган, Төвшрүүлэх, Булган, Жаргалант, Хотонт, Цэцэрлэг сумын нутгаар 0,0-0,2 мм цас орж, бусад хугацаанд нийт нутгаар цас ороогүй, тогтуун цаг агаартай байв. 

Нийлбэр хур тунадасны хэмжээгээр Тариат, Өндөр-Улаан, Хангай, Цахир сумын нутгаар 1,3-3,1 мм, бусад сумын нутгаар 0,0-0,6 мм цас орж, Эрдэнэмандал, Батцэнгэл, Хайрхан, Хашаат сумын нутгаар цас ороогүй байна.

-Цасны зузаан:  11-р сарын  22-ны өглөөний 08 цагийн  өртөө, харуулуудын ажиглалтын мэдээгээр Тариат, Төвшрүүлэх, Булган, Өндөр-Улаан, Хангай, Хотонт, Чулуут, Цахир  сумын нутгаар 0-5 см зузаан цасан бүрхэц тогтсон, бусад сумын нутгаар цасан бүрхэц тогтоогүй байна.

-Салхи: 17-нд Тариат, Эрдэнэмандал, Батцэнгэл, Жаргалант, Өндөр-улаан, Хайрхан, Хангай, Хашаат, Хотонт, Цэцэрлэг, Цахир сумын нутгаар секундэд 11-16 метр, 18-нд Батцэнгэл сумын нутгаар секундэд 13 метр, 19,20-нд Цэцэрлэг сумын нутгаар секундэд 14 метр, 21-нд Жаргалант, Өгийнуур, Хотонт, Чулуут сумаас бусад сумдын нутгаар секундэд 11-16 метр хүрч ширүүслээ. Бусад хугацаанд секундэд  5-10 метр байлаа. 

-Агаарын температур: 15-17-нд нийт нутгаар дулаарч нутгийн хойд хэсгээр шөнөдөө 11-21 градус хүйтэн, өдөртөө 2 градус дулаанаас, 2 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 8-14 градус хүйтэн, өдөртөө 1-8 градус дулаан, 18-наас ихэнх нутгаар хүйтэрч нутгийн хойд хэсгээр шөнөдөө 17-25 градус, өдөртөө 7-16 градус, бусад нутгаар шөнөдөө 13-20 градус хүйтэн, өдөртөө 0-11 градус хүйтэн байв. 


Холбоотой мэдээ