Гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байна

Монголын мэдээ | Нийгэм
uransolongo49@gmail.com
2021-11-22 17:59:55

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр 11 дүгээр  сарын хоёрдугаар арав хоногийн байдлаар Монгол орны ихэнх гол мөрөн, нуур битүү мөсөн бүрхүүлтэй болсон ч гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байна.


Иймд цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах, авто тээвэр хийхгүй байх, бага насны хүүхдийг гол, мөрөн, нуурын мөсөн дээр тоглуулахгүй байх, аж ахуйн нэгж, байгууллагууд амралт зугаалгын арга хэмжээ зохион байгуулахгүй байж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг ОБЕГ-аас анхааруулж байна.



Холбоотой мэдээ