Нефтийн үнэ 78 ам.доллароос доошилж буурчээ

Дэлхийд | Эдийн Засаг
Jargal.d@montsame.mn
2021-11-22 09:11:24

ЛОНДОН. /RT/. Нэг торх “Brent” маркийн нефть 78 ам.доллароос доогуур үнээр арилжаалагдаж байна. Энэ төрлийн нефтийн үнэ хамгийн сүүлд 10 дугаар сарын 1-нд ийм хэмжээнд хүрч буурч байжээ.


Лондоны ICE биржийн ням гаргийн арилжааны явцад “Brent” нефтийн нэгдүгээр сарын фьючерс хэлцлийн үнэ 77.86 ам.долларт хүрч буурчээ. Үүний зэрэгцээ  “WTI” маркийн нефтийн үнэ 1.3 хувиар буурч, нэг торх нь 75.1 ам.доллар болсон байна.


“Brent” маркийн нефтийн үнэ сүүлийн дөрвөн долоо хоногийн турш унажээ. Ийм урт хугацааны үнийн уналт 2020 оны гуравдугаар сараас хойш анх удаа ажиглагдаж буй юм. Нефтийн үнэ буурах нэг шалтгаан нь коронавирусний тархалттай холбогдуулан Европт дахин хязгаарлалт тогтоосонтой холбоотой байна.


Холбоотой мэдээ