Халдвар нийслэлд 27-гоор буурч, аймгуудад 42-оор нэмэгджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
192@montsame.mn
2021-11-21 11:46:45

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд сүүлийн 24 цагт коронавируст халдварын 509 тохиолдлыг шинээр бүртгээд байна. Үүнээс нийслэлд 270, аймаг, орон нутагт 239 тохиолдол байна. Нийт тохиолдлын тоо өмнөх өдрөөс 27-гоор буурчээ. Нийслэлд 69-өөр багассан байна. Харин аймаг орон нутагт өмнөх өдрөөс 42 тохиолдлоор нэмэгджээ. 

Хэвтэн эмчлүүлж буй нийт 8568 хүн байна. 1368 хүүхэд, 340 жиримсэн эх хэвтэн эмчлүүлж байна. Халдвараар эмчлүүлж буй хүмүүсийн:

  • 3395 нь хөнгөн,
  • 3843 нь хүндэвтэр,
  • 1151 нь хүнд,
  • 179 хүн нэн хүнд байдалтай байна.

Өчигдрийн байдлаар халдвараар 7 хүн нас барж, нийт нас баралт 1867 болов. Гэрийн хяналтад 17.967 хүн байна. 



Холбоотой мэдээ