Үхэр, могой жилтнээ эерэг сайн

Лавлагаа
dusem11@yahoo.com
2021-11-21 07:44:26

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр аргын тооллын 2021 оны 11 дүгээр сарын 21. Ням гараг. Билгийн тооллын XVII Жарны “Цөөвөр” хэмээх Цагаагчин төмөр үхэр жилийн Өвлийн тэргүүн шарагчин гахай сарын шинийн 17. Адъяа гараг. Гөрөөсөн толгой одтой, долоон улаан мэнгэтэй, харагчин тахиа өдөр.

 

Өдрийн наран 8 цаг 07 минутад мандан, 17 цаг 09 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын авшиг авах, шинэ гэр ба байр авах, гарагийг тахих, хагалгаа хийлгэх, гэр бүрэхэд сайн. Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, улаа гаргах, хиншүү хярвас гаргахад муу.

 

Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Хүүхдийн сэвлэг үргээлгэх буюу үс засуулахад тохиромжгүй бөгөөд өнгө зүс доройтно хэмээжээ.

Холбоотой мэдээ