Аюулгүйн нөөцөд 40 тонн тэжээл худалдах авахад 30 сая төгрөг төсөвлөлөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2021-11-19 16:57:25
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/. 2021-2022 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд аймгийн аюулгүйн нөөцөд 40тн тэжээл худалдан авахад шаардлагатай 30.0 сая төгрөгийг аймгийн Онцгой комиссын зардлаас гаргахаар шийдвэрлэлээ.   

Энэ жил аймгийн хэмжээнд 140,000 толгой мал өвөлжинө. Аймгийн аюулгүйн нөөц болон Баян-Өндөр, Жаргалант сумын аюулгүйн нөөцөд нийтдээ 160 тн өвс, 50 тн тэжээл бэлтгэхээр төлөвлөсөн. Мөн өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд малчид  9500 тн байгалийн хадлан бэлтгэжээ.

Мөн цар тахлын нөхцөл байдлаас үүдэж хүнсний хангамж бүрэн хангагдахгүй байгаа тул аймгийн хэмжээнд мах махан бүтээгдэхүүн худалдаалах “Идэш” худалдааны үйл ажиллагааг зохион байгуулахаар болжээ. 

Холбоотой мэдээ