Хөрөнгийн биржид 2.1 сая хувьцааг 444 сая төгрөгөөр арилжив

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2021-11-17 17:35:38

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр, энгийн арилжаагаар 41 ХК-ийн 2.1 сая ширхэг хувьцааг 444 сая төгрөгийн үнийн дүнгээр арилжив. Үүнээс 17 ХК-ийн хувьцааны ханш дээшилж, 17 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 7 компанийн хувьцаа ханш тогтвортой байлаа. Энэ өдөр "Тэнгэрлиг медиа групп" (TNGR+14.84%), "Тахь-ко" (TAH+10.00%), болон "Шивээ овоо" ХК (SHV+5.72%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Булган ундрага" (BUN-11.23%), "Cэнтрал Экспресс Си Ви Эс" (CUMN- 5.50%) болон "Э-Транс ложистикс" ХК (ETR- 5.07%)-ийн хувьцаа хамгийн  их уналттай байлаа.

Хөрөнгө оруулалтын 2 сангийн 41,528  ширхэг нэгж эрхийг 25.8 сая төгрөгөөр арилжив. ТOП-20 индекс 0.94 хувиар буурч 39965.7 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 5,222,828,161,061.36 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.   

Холбоотой мэдээ