Бар жилтнээ эерэг сайн хэмээжээ

Лавлагаа
dusem11@yahoo.com
2021-11-18 06:56:47

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр аргын тооллын 2021 оны 11 дүгээр сарын 18. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII Жарны “Цөөвөр” хэмээх Цагаагчин төмөр үхэр жилийн Өвлийн тэргүүн шарагчин гахай сарын шинийн 14. Бархасвадь гараг. Гоё хүүхэн одтой, нэг цагаан мэнгэтэй, цагаан морь өдөр.


Өдрийн наран 8 цаг 03 минутад мандан, 17 цаг 12 минутад жаргана. Тухайн өдөр бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба  үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.


Эл өдөр буян номын авшиг авах, шинэ гэр ба байр авах, угаал үйлдэх, тангараг тавих, гэр бүрэхэд сайн. Хэрүүл тэмцэл хийх, хүүхэд хөлд оруулахад муу.


Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, мохь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Хүүхдийн сэвлэг үргээлгэх буюу үс засуулбал эд, мал арвидна хэмээжээ.

Холбоотой мэдээ