IBM квантын тооцоололд зориулж хүчирхэг чип бүтээжээ

Дэлхийд | Технологи
Jargal.d@montsame.mn
2021-11-17 14:29:07

НЬЮ-ЙОРК. /Reuters/. Америкийн технологийн томоохон компани болох "International Business Machines" (IBM) квантын тооцоололд зориулж, “Eagle” хэмээх хүчирхэг шинэ чип бүтээснээ мэдэгджээ.


Ирэх хоёр жилийн хугацаанд энэхүү чип нь зарим даалгавруудыг гүйцэтгэхэд сонгодог компьютеруудаас илүү гарах боломжийг квантын системд олгоно гэдэгт IBM компанийнхан итгэлтэй байна. “Eagle” нь квант хэлбэрээр илэрхийлэгдэх 127 кубит мэдээллийг боловсруулах хүчин чадалтай юм. Сонгодог компьютерууд нь "1" эсвэл "0" гэсэн утгатай битүүдийг ашиглан ажилладаг бол кубит нь нэгэн зэрэг "1" ба "0" утгатай байдаг ажээ.


IBM мөн 2022 онд 433 кубит мэдээлэл боловсруух хүчин чадалтай “Osprey” чип болон 1 121 кубитийн “Condor” чипийг бүтээхээр төлөвлөж байгаагаа мэдэгджээ.


Холбоотой мэдээ