Байгаль орчны салбарын эрдэмтэн, судлаачдаас бүрдсэн зөвлөл байгуулав

ОРОН НУТАГТ | Архангай
gereltod@montsame.mn
2021-11-17 12:12:32

Архангай /МОНЦАМЭ/. "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөнд Архангай аймаг нэгдэж, 20 сая мод тарих хариуцлагын гэрээг байгуулсан. Ойн салбарын үндэсний чуулганд аймгийн Засаг дарга М.Батжаргал оролцохын зэрэгцээ Архангай аймгаас төрөн гарсан эрдэмтэн, судлаачдыг нэгтгэн Засаг даргын дэргэдэх эрдэмтдийн зөвлөлийг байгуулжээ.

Байгаль орчны салбарын эрдэмтэн, судлаачдаас бүрдсэн баг 2030 он хүртэл урт, богино хугацааны үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулан, нутгийн аль бүслүүрт ямар мод, бут, сөөг тарихад тохиромжтой талаар шинжлэх ухааны үндэслэлтэй судалгаа, шинжилгээ гаргаж  ажиллах ажээ.

Холбоотой мэдээ