Б.Батбямба: Төрийн албаны ерөнхий шалгалтад нийт шалгуулагчийн 30-40 хувь тэнцэж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
d.uransolongo@montsame.gov.mn
2021-11-16 18:02:10

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улаанбаатар хот дахь Төрийн албаны ерөнхий шалгалтын нээлт нийслэлийн төр захиргааны V байр, нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газарт өчигдөр боллоо.


Улсын хэмжээнд 9000 орчим иргэн төрийн албаны ерөнхий шалгалт өгнө. Тэднээс  4483 иргэн нийслэлд  шалгалт өгөх бөгөөд энэ сарын 15-21-нийг дуустал, өдрийн 5 ээлжээр шалгалтыг зохион байгуулах аж.




Энэ үеэр Төрийн албаны зөвлөлийн Нийслэл дэх салбар зөвлөлийн дарга Б.Батбямба хэлэхдээ, “Иргэдэд шалгалтад бэлтгэх боломжийг бүрдүүлж, сорилын ном, Е-ТAZ утасны аппликейшн зэргийг нэвтрүүлсэн. ЭНэ нь үр дүнгээ өгч, нийт шалгуулагчийн 30-40 хувь тэнцэж байна.  Иргэд өөрсдөө сайн бэлдэж чадвал төрийн албанд тэнцэж, ажиллах боломжтой. Одоогоор нийслэлийн харьяа байгууллагуудад 34 мянга гаруй төрийн албан хаагч ажиллаж байна” гэлээ.  




Нээлтэд Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг, ЗГХЭГ-ын Тэргүүн дэд дарга Б.Ганбат, ХЗДХЯ-ны Төрийн Нарийн бичгийн дарга Б.Баасандорж, Төрийн албаны зөвлөлийн гишүүн Б.Баатарсайхан, Д.Зүмбэрэллхам, Төрийн албаны зөвлөлийн Нийслэл дэх салбар зөвлөлийн  дарга  Б.Батбямба, НЗДТГ-ын дарга Т.Оюунчимэг болон  болон бусад албаны хүмүүс оролцсон юм.



Холбоотой мэдээ