Улсын тооллогод 25 мянган ААН, байгууллага бүртгүүлээд байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ҮСХ-ноос зохион байгуулж буй ААН, байгууллагын улсын тооллогод өнөөдрийн байдлаар 25 мянган хуулийн этгээд бүртгүүлээд байна.
Тооллогоор цуглуулсан
мэдээллийн баазыг чанд нууцалж, зөвхөн стастистикийн зорилгоор ашиглана гэдгийг
ҮСХ-ноос мэдэгдэж байна. Тодруулбал, тухайн байгууллага, ААН-ийн болон
холбогдох хувийн мэдээллийг, улсын тооллогод мэдүүлсэн ашиг орлого, үйл
ажиллагааны дотоод мэдээллийн нууцыг төрийн болон хувийн аль ч байгууллагад
өгөхгүй, энэ нь Монгол Улсын Статистикийн тухай хуулиар зохицуулан нууцлалыг
хангадаг байна.
Тухайлбал, тооллоготой
холбоотойгоор нууцлалыг хадгалж, хамгаалж буй учир ашиг орлого, татварын
мэдээллийг төрийн болон хувийн ямар ч байгууллага нэхэхгүй, ашиглах эрхгүй гэдгийг
мэдэгдэж байна.
Энэ удаагийн байгууллага, ААН-үүдийн
тооллогод цар тахалтай холбоотойгоор үйл ажиллагааны талаар олон асуулга
багтжээ.