Жолооны үнэмлэхийг цахим хэлбэрээр байршуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2021-11-15 16:53:59

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Иргэд жолооны үнэмлэхээ мартсан, хаяж гээгдүүлсэн тохиолдолд “E-Mongolia” системээр жолооны үнэмлэхээ шалгуулж замын хөдөлгөөнд оролцох боломжтой болсон. Тодруулбал, хиймэл оюун ухаан суурьтай, иргэнд зориулсан платформ буюу E-Mongoliа шинэчилсэн хувилбар ашиглалтад орсноор уг системд бүртгүүлж, нэвтэрсэн хүн бүрийн иргэний үнэмлэх, жолоочийн үнэмлэхийн мэдээлэл нь цахим хэлбэрээр байршаад байна. Ингэснээр иргэд, тээврийн хэрэгсэл эзэмшигч нар ямар нэгэн тохиолдлоор жолооны үнэмлэхээ мартсан, эсвэл хаяж үрэгдүүлсэн бол E-Mongolia аппликейшнээс цахим жолооны үнэмлэхээ цагдаагийн алба хаагчид үзүүлэн замын хөдөлгөөнд оролцоно гэж “E-Mongolia” төслөөс мэдээлж байна.




Холбоотой мэдээ