Вьетнамын Ерөнхий сайд Монголд айлчилж, АСЕМ-д оролцоно

ДЭЛХИЙН МЭДЭЭ
dorjkhand@montsame.mn
2016-07-11 17:00:46

ХАНОЙ. /VNA/. Вьетнамын Ерөнхий сайд Нгуен Суан Фук долдугаар сарын 13-16-нд Монгол Улсад албан ёсны айлчлал хийж, Ази-Европын 11 дэх удаагийн дээд түвшний уулзалтад оролцоно.

Тэрбээр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж болон Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат нарын урилгаар Монголд айлчлах гэж байна.

Вьетнам болон Монгол Улс нь 1954 онд дипломат харилцаа тогтоосон юм.

Хоёр улсын худалдааны эргэлт 2014 онд 28.1 сая доллороор хэмжигджээ. Энэ нь 2010 оныхтой харьцуулахад 57 хувиар нэмэгдсэн үзүүлэлт ажээ.

Г.Доржханд

Холбоотой мэдээ