Мод тарих нэгдсэн төлөвлөгөөг боловсруулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2021-11-13 19:24:45

Өвөрхангай /МОНЦАМЭ/. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг аймгийн хэмжээнд 2030 он хүртэл хэрэгжүүлэх нэгдсэн төлөвлөгөөг боловсруулж байна.

Энэ хүрээнд аймгийн Засаг дарга А.Ишдорж Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга, холбогдох мэргэжилтнүүдийн хамт 19 сумын Засаг дарга, байгаль орчны хяналтын улсын байцаагч, байгаль хамгаалагч, газрын даамлуудтай цахим хурал хийж, төлөвлөгөөнд тусгах ажил, арга хэмжээний талаар ярилцаж, сумдад тодорхой үүрэг чиглэлийг өглөө.

Аймгийн Засаг даргаар ахлуулсан бүрэлдэхүүн энэ сарын 14, 15-ны өдрүүдэд Улаанбаатар хотод ажиллаж, "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний чуулганд оролцож, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдтай аймаг, орон нутагт хэрэгжүүлж ажиллах гэрээнд гарын үсэг зурах юм.

Холбоотой мэдээ