Их насны морьд гарааны зурхай руу хөдөллөө
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТТулгар төр байгуулагдсаны 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ой, Үндэсний их баяр наадмын Их насны морьд гарааны зурхай руу мордлоо.
Энэ жилийн наадамд 375 хурдан хүлэг уралдахаар бүртгүүлсэн байна. Тухайлбал Манлай уяач Б.Буяннэмэхийн Манлай хээр, Тод манлай уяач Х.Бат-Эрдэнийн хүрэн, Манлай уяач Д.Эрдэнэгэрэлийн хонгор, Тод манлай уяач Д.Цэрэнжигмэдийн халтар морь зэргийг нэрлэж болох юм.
Их насны морьд 25 километр зайд шандас сорих юм.
Ч.Ариунболд