Португалын баг анх удаагаа Европын аварга боллоо

ДЭЛХИЙН МЭДЭЭ
dorjkhand@montsame.mn
2016-07-11 12:13:15

СЕН-ДЕНИ. /Anadolu/.  Хөлбөмбөгийн ЕАШТ-ий шувтаргын тоглолтод Португалын шигшээ баг анх удаагаа түрүүллээ.

Өчигдөр орой болсон “Евро-2016” тэмцээний аваргын төлөөх тоглолтод талбайн эзэн Францын багийг Португалын баг 1:0-ийн харьцаатайгаар хожлоо.

Португалын супер од Криштиану Роналду хөлөндөө бэртэл авснаар тоглолт эхэлснээс хойш 25 минутын дараа нүдэндээ нулимстайгаар талбайг орхисон юм.

Тоглолтын үндсэн цагт багуудын аль аль нь бөмбөг оруулж чадаагүй учир цаг сунгасан.

Португалын хамгаалагч Рафаэль Гуеррейро 108 дахь минутад чөлөөт цохилт хийсэн боловч хаалганы хөндлөвч оносон юм. Харин үүнээс нэг минутын дараа Португалын сэлгээгээр орж ирсэн довтлогч Эдер гоол оруулан багаа Европын аварга болголоо.

Хөлөө бэртээсэн Роналду “Стад де Франс” цэнгэлдэх хүрээлэнд багийнхантайгаа гарч ирэн цомоо өргөсөн юм.

Г.Доржханд

Холбоотой мэдээ