Хятадын өмнөд нутагт цуврал дэлбэрэлт болжээ

Дэлхийд
jargal@montsame.mn
2015-10-01 14:31:26

БЭЭЖИН. /TASS/. Хятадын өмнөд нутагт оршдог Гуанси Жуаны өөртөө засах орны Лючэн хошууны Люжоу хотын тойрогт цуврал дэлбэрэлт болсны дараа хаягаар илгээмж хүргэх үйлчилгээг түр зогсоожээ. Энэ тухай тус улсын төв телевиз мэдээлсэн байна.

Есдүгээр сарын 30-нд Лючэн хошууны Люжоу хотын тойрогт яаралтай хүргэх илгээмжид байсан 17 тэсрэх төхөөргийг аюулгүй болгожээ. Худалдааны төв, шорон, Дапу тосгоны захиргаа, их дэлгүүр, авто зогсоолын газар, эмнэлэг, зах дээр дэлбэрэлт болсон байна. Дапу сууринд нэг байшин нурж, нэлээд хэдэн автомашин дэлбэрэлтэд өртжээ.

Эрх баригчдын мэдээлснээр, дэлбэрэлтүүдийн улмаас 7 хүн амиа алдаж 51 хүн гэмтэж, шархадсан байна. Мөн хоёр хүн сураггүй алга болсонд тооцогдож байгаа аж. Гэмтэж, шархадсан бүх хүнийг эмнэлэгт хүргэжээ.

Лючэн хошуунд пүрэв гарагт дахин дэлбэрэлт болсны улмаас зургаан давхар байшин сүйдсэн байна.

Д.Жаргал

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд