Гэрээр 216 хүүхэд эмчлүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2021-11-09 16:07:54

Төв /МОНЦАМЭ/ Төв аймгийн хэмжээнд сүүлийн 24 цагт шинээр 109 тохиолдол бүртгэгдэж, нийт батлагдсан тохиолдол 13958 боллоо. Үүнээс Батсүмбэр суманд 30, Зуунмодод 25, Эрдэнэд 17, Баянхангайд 10, Бүрэнд 8, Заамарт 5, Сүмбэрт 4, Цээлд 4, Дэлгэрхаанд 3, Архустад 2, Баяндэлгэрт 1 тохиолдол батлагджээ.

Орон нутагт 14908 өвчтөн эмчилгээнд хамрагдсанаас 13831 өвчтөн эдгэрчээ. Халдвар аймгийн хэмжээнд тархсанаас хойш тус өвчний хүндрэлээр нийт 53 өвчтөн нас барсан байна. 

Өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд 1024 иргэн эмчлүүлж байгаагаас 346 насанд хүрэгч, 13 жирэмсэн эх, 41 нь хүүхэд байна. Гэрийн өдрийн эмчилгээнд 408 насанд хүрэгч, 216 хүүхэд байна.

Өнөөдрийн байдлаар тусгаарлалтын байранд өвчтөн байхгүй бөгөөд шинээр 21 иргэнийг хяналтад авч, 71 иргэн хяналтаас гарч, 1418 иргэн гэрийн ажиглалт, тусгаарлалтад байна.

Вакцинд хамрагдалт аймгийн хэмжээнд эхний тунд 59684, 2 дахь тунд  56891, 3 дахь тунд 8875 иргэн тус тус хамрагдаж, нийт дархлаажуулалтад хамрагдсан иргэдийн тоо 125450 боллоо.

 

 

Холбоотой мэдээ