НАТО "Лалын улс" бүлэглэлтэй тэмцэх ажиллагааг өргөжүүлнэ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРВАРШАВ. /BBC/. НАТО-гийн гишүүн орнуудын удирдагчид “Лалын улс” бүлэглэлтэй тэмцэх ажиллагааг өргөжүүлэхээр тохиролцлоо.
НАТО-гийн 28 гишүүн орны удирдагчдын хоёр өдрийн уулзалт Варшав хотноо баасан гарагт эхэлж өчигдөр дууслаа. Тэд голдуу Ойрхи Дорнодын аюулгүй байдлын талаар хэлэлцсэн байна.
“Лалын улс” бүлэглэлтэй тэмцэх ажиллагааны хүрээнд НАТО-гийн удирдагчид Иракийн аюулаас хамгаалах хүчнийхнийг бэлтгэхээр тохиролцсон байна. Ингэснээр террорист бүлэглэлүүдтэй тэмцэх ажиллагаа үр дүнтэй болно гэж удирдагчид үзжээ.
Мөн тэд Тунис болон Ливийн цагдаа болон аюулаас хамгаалах хүчний байгууллагуудын эрх баригчдын чадавхийг сайжруулахад НАТО-гийн гишүүн орнуудын хамтын ажиллагааг нэмэгдүүлэхээр тохиролцжээ.
НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг “Лалын улс” бүлэглэлтэй тэмцэхэд цэргийн шууд ажиллагаа явуулахыг эсэргүүцэж байгаагаа илэрхийлээд, терроризмтой тэмцэхэд их хэмжээний цэрэг илгээснээс тус улс дахь цэргүүдийг бэлтгэсэн нь илүү үр дүнтэй гэж мэдэгдсэн байна.
Д.Нямтулга