БНХАУ Өмнөд Хятадын тэнгист байлдааны сургуулилт хийж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-07-09 14:48:23

ШАНХАЙ. /Reuters/. БНХАУ-ын Тэнгисийн цэргийн хүчнийхэн Хайнан мужийн өмнөд нутгийн арлууд болон Өмнөд Хятадын тэнгисийн Параселын арлуудад байлдааны сургуулилт хийж байна гэж тус улсын Батлан хамгаалах яам мэдэгдэв.

Өмнөд Хятадын тэнгис дэх хэд хэдэн маргаантай арлуудтай холбогдуулан Филиппин Арбитрын байнгын шүүхэд зарга үүсгэсэн байна. Шүүх хурал энэ сарын 12-нд болох бөгөөд үүнээс хэдхэн хоногийн өмнө БНХАУ цэргийн сургуулилтыг эхлүүлжээ.

Өчигдөр эхэлсэн уг сургуулилтад Хятадын хойд, өмнөд, дорнод флотын хөлөг онгоцнууд оролцож байгаа бөгөөд сургуулилтын үеэр агаарын хяналт, гадарга дээрх ажиллагаа, шумбагч онгоц эсэргүүцэх ажиллагаа болон бусад сургуулилтыг хийнэ гэж яам мэдэгдэлдээ дурдсан байна.

БНХАУ нь Өмнөд Хятадын тэнгис дэх арлуудыг нэхэмжилдэг боловч Бруней, Малайз, Филиппин, Тайвань, Вьетнам зэрэг орнууд БНХАУ-ын нэхэмжлэлийг эсэргүүцдэг.

Арбитрын шүүх ямар ч шийдвэр гаргасан байсан үүнийг хууль ёсных гэж үзэхгүй гэдгээ БНХАУ удаа дараа мэдэгджээ.

Д.Нямтулга

Холбоотой мэдээ