Сүхбаатар аймгийн Нутгийн зөвлөлийн даргаар Ч. Улаан сонгогджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАРУлаанбаатар хот дахь Сүхбаатар аймгийн Нутгийн зөвлөлийн дарга М. Зоригт үүрэгт ажлаа хүлээлгэн өгчээ.
Тэрээр 2012 оноос хойш 4 жил Сүхбаатар аймгийн нутгийн зөвлөлийн даргын сонгуульт ажлын үүргийг гүйцэтгэсн юм. Аймгийнхаа тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүн нь нутгийн зөвлөлийн дарга хийнэ гэсэн ам тохиролцооны үндсэн дээр аймгийнхаа төлөөлөл 70-аад иргэдийн өмнө тэрээр Ч. Улаанд тамга тэмдгээ шилжүүлжээ.
Нутгийн зөвлөлийн даргын ажлыг дараагийн хүнд шилжүүлэн өгөх үйл ажиллагаанд үе үеийн дарга нар оролцсон бөгөөд Сүхбаатар аймгийн Нутгийн зөвлөлийн даргын сонгуульт ажлыг 14 жил хийсэн Ш. Бадам хүрэлцэн ирж “Энэ бол хэцүү ажил, миний хувьд одоо ч дараа дараагийн дарга нарын зөвлөхөөр ажиллаж тэдэнд чадлаараа туслахыг хичээдэг. Сүхбаатарчууд намчирхдаггүй Сүхбаатар нутаг гэдэг ганц намд нэгдэж аймаг, сумаг орон нутгаа хөгжүүлэх ач тустай бүхнийг хийх хэрэгтэй”-г уриалжээ.
Ийнхүү 2016-2020 он хүртэл Сүхбаатар аймгийн нутгийн зөвлөлийн даргаар Ч. Улаан ажиллахаар боллоо.
Т. Одончимэг