Сүүлийн 24 цагт 67 тохиолдол батлагджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2021-10-28 16:23:42

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймагт сүүлийн 24 цагт 42 хүнд түргэвчилсэн, 92 иргэний хамрын арчдасын сорьцод лабораторийн, нийт 134 иргэнд шинжилгээ хийхэд коронавирусний халдварын 67 тохиолдол шинээр батлагдав.

Тодруулж хэлэхэд, Алтай, Баяннуур суманд тус бүр 1, Толбо, Улаанхус сум, Цагааннуур тосгонд тус бүр 2, Алтанцөгц, Дэлүүн, Ногооннуур, Улаанхуст 3, Өлгийд 47 иргэнээс халдвар илэрч, нийт батлагдсан тохиолдлын тоо 10560 /хүүхэд 1710/ боллоо.

Үүнээс 10092 иргэн эдгэрч эмнэлгээс гарсан. Одоо аймгийн Ковидын эмнэлэгт 89, Сансар эмнэлэгт 28, сумдын Эрүүл мэндийн төвүүдэд 75, гэртээ 268, нийт 460 иргэн эмчлүүлж байгаа. Эмчилгээ хийлгэж байгаа хүмүүсийн дотор хүнд нэг,  хүндэвтэр 120, хөнгөн оноштой 340 хүн байна. 

Холбоотой мэдээ