Тэнгэрийн андгай хөшөөг Батноров суманд босгов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2021-10-28 15:14:12
Хэнтий /МОНЦАМЭ/ Иргэдийн хандиваар "Андлалын өргөө"-ний суурин дээр хоёр сарын дотор шинээр "Тэнгэрийн андгай" хөшөөг байгуулжээ.
Тэмүүжин Боорчи нарын анд барилцсан газрыг "Хөхүүрийн хөндий" хэмээн Монголын нууц товчоонд тэмдэглэсэн байдаг. Тэгвэл хөшөөг энэ хөндийн уулын хэвлийд аль болох нөмөртэй газар сонгож барьжээ. Мөн тус хөшөөгөөр монгол морьтон соёлыг дэлгэрүүлж шинэчлэх санааг эхлүүлсэн байна. Тухайлбал Тэнгэрийн андгай хөшөөг тойрсон морины найман зан үйлийн байгууламж байх аж. Боржигон чулуун сийлбэрт ерөөл магтаал, морины холбогдолтой зан үйлийн үгс бичигдэж, морины уяа байгуулах аж.

2017 онд Хэнтий аймгийн Батноров суманд "Андлалын өргөө" цогцолбор барихаар 1.9 тэрбум төгрөг төсөвлөж, ажил нь эхэлсэн ч зохиогчийн эрхийн маргаанаар барилгын ажлыг зогсоосон.
Холбоотой мэдээ