Ашигт малтмал олборлосон газарт нөхөн сэргээлт хийх аргачлал танилцуулах сургалт болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
d.uransolongo@montsame.gov.mn
2021-10-27 15:37:44

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Туул голын сав дагуух түгээмэл тархацтай ашигт малтмал олборлосон газруудын нөхөн сэргээлтийн аргачлал танилцуулах сургалтыг НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, БОАЖЯ, МХЕГ болон “Ногоон титэм” ХХК хамтран зохион байгууллаа.


Өчигдөр болсон тус сургалтаар Туул голын сав газар буюу Улаанбаатар хот, Төв аймгийн Алтанбулаг сумдын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй түгээмэл тархацтай ашигт малтмал олборлогч аж ахуйн нэгж байгууллагууд болон холбогдох төрийн байгууллагын мэргэжилтнүүдэд холбогдох хууль, дүрэм журам, стандарт болон нөхөн сэргээлт хийх аргачлалыг сурталчлах, Түгээмэл тархацтай ашигт малтмал олборлосон ордуудад дээрх стандарт аргачлалыг хэрхэн ашиглах зэрэг мэдлэг, мэдээлэл өгсөн байна.


Мөн НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс хэрэгжүүлж буй “Байгаль орчны засаглал” төслийн хүрээнд “Ногоон  титэм” ХХК-ийн боловсруулсан “Туул голын сав дагуух түгээмэл тархацтай ашигт малтмал олборлосон газрыг нөхөн сэргээх аргачлал”, загвар нөхөн сэргээлтийг танилцуулж, мэдлэг туршлага солилцлоо.





 

 

Холбоотой мэдээ