Ургамлын тос үйлдвэрлэгчийг НӨАТ-аас чөлөөлнө

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2021-10-27 14:50:58
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар, ургамлын тос үйлдвэрлэгчийг борлуулалтын НӨАТ-аас чөлөөлөх хуулийн төсөл боловсруулахыг ХХААХҮ-ийн сайдад даалгав. 


Хүнсний гол нэрийн бүтээгдэхүүн болох ургамлын тос дэлхийн зах зээл дээр өнгөрсөн оны мөн үеэс 60 хувийн үнийн өсөлттэй байна. Тиймээс энэ төрлийн бүтээгдэхүүний нөөц бүрдүүлэх, үнийг тогтвортой барих чиглэлд дээрх хуулийн төслийг боловсруулах шаардлага байгаа юм.


Хуулийн төслийг ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, УИХ-д өргөн барих юм. 

Холбоотой мэдээ