Илон Маск түүхэн дэх хамгийн баян хүн болжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2021-10-27 09:47:55

ВАШИНГТОН. /Forbes/. "Hertz" компани "Tesla" компанитай цахилгаан автомашин худалдан авах гэрээ байгуулсны дараа тус компанийг үүсгэн байгуулагч Илон Маск дэлхийн хамгийн баян хүмүүсийн жагсаалтыг гаргаж ирсэн түүхэн дэх хамгийн баян хүн боллоо гэж Америкийн "Forbes" сэтгүүл мягмар гарагт мэдээлжээ.


Даваа гарагт санхүүгийн зах зээлийн арилжаа хаагдах үед “Forbes” сэтгүүл бизнес эрхлэгчийн хөрөнгийг 271.3 тэрбум ам.доллароор үнэлсэн байна. Энэ нь өнгөрсөн баасан гараг ​​буюу 10 дугаар сарын 22-ныхоос 41.7 тэрбум ам.доллароор өссөн дүн ажээ.


"Tesla"-гийн хувьцаа даваа гарагт 13 гаруй хувиар огцом өсөж, компанийн зах зээлийн үнэлгээ 1 их наяд ам.долларын босгыг давсан байна.


Маскийн хөрөнгө анх удаа 300 тэрбум ам.долларт дөхжээ. Харин “Amazon” компанийг үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал асан Жефф Безос энэ сарын эхээр 201 тэрбум долларын хөрөнгөтэйгөөр Америкийн хамгийн баян хүмүүсийн жагсаалтыг гаргаж ирсэн хугацаан дахь хамгийн баян хүн болж байв. “Amazon”-ы хувьцаа долоодугаар сард оргилдоо хүрэх үед түүний хөрөнгө 212 тэрбум ам.доллар болж өсөж байсан бөгөөд энэ нь Маскийн одоогийн хөрөнгөөс 59.3 тэрбум ам.доллароор бага байгаа юм. 1982 онд “Forbes” анх тэрбумтнуудын хөрөнгийг тоолж эхлэхэд Америкийн хамгийн баян хүнээр хоёр тэрбум ам.доллар буюу одоогийн ханшаар бол 5.5 тэрбум орчим ам.долларын хөрөнгөтэй, хөлөг онгоцны магнат Даниел Людвиг тодорч байжээ.

Холбоотой мэдээ