Улаанбаатарт 13-15 хэм дулаан байна

ЛАВЛАГАА
dusem11@yahoo.com
2021-10-27 07:09:14

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлд цэлмэг. Зөөлөн салхитай. Өдөртөө 13-15 хэм дулаан байна.


2021 оны 10 сарын 27-ны 08 цагаас 20 цаг  хүртэл: Ихэнх нутгаар багавтар үүлтэй, хур тунадас орохгүй. Салхи нийт нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр. Монгол-Алтайн уулархаг нутаг болон Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчим, Идэр голын хөндийгөөр 4-9 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 12-17 хэм, бусад нутгаар 9-14 хэм дулаан байна.

  

Багануур орчмоор:  Өдөртөө цэлмэг. Зөөлөн салхитай. 11-13 хэм дулаан байна.

 

Тэрэлж орчмоор:  Цэлмэг. Зөөлөн салхитай. Өдөртөө 10-12 хэм дулаан байна.

 

10 сарын 28-наас 11 сарын 01 хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

 

Сарын 28-нд Монгол-Алтай, Хөвсгөлийн уулсаар, 29-нд Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар, 30-нд Монгол-Алтайн уулсаар, 31-нд Алтайн уулархаг нутгаар хур тунадас орно. Салхи 29-нд говь, тал, хээрийн нутгаар, 31-нд Алтайн уулархаг нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. 29-нд нутгийн хойд хэсгээр, цаашдаа нутгийн зүүн хагаст сэрүүсч, Монгол-Алтайн уулархаг нутаг, Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндийгөөр шөнөдөө 11-16 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм дулаан, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, өдөртөө 9-14 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 5-10 хэм хүйтэн, өдөртөө 6-11 хэм дулаан байна.

Холбоотой мэдээ