"Цусаа хандивлах" аянд нэгдлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2021-10-26 22:29:20

Сэлэнгэ/МОНЦАМЭ/.Сэлэнгэ Ротари Олон улсын клуб, Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлэг, Улаан загалмай хороо нэгдэж хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зуржээ.

Дээрх гурван байгууллагыг нэгтгэж буй гол зорилго бол "Цусаа хандивлах" аян аж. Тэд сайн дурын авлагагүй цусны донорын эгнээг өргөжүүлэх, цусны хадгалалтыг сайжруулах, донорын үйлсийг олон нийтэд сурталчлах, цусны доноруудыг алдаршуулах, урамшуулах чиглэлд ийнхүү үйл ажиллагаагаа нэгтгэжээ. Эдгээр байгууллагууд буюу “Сэлэнгэ Ротари ОУ-ын клуб, Нэгдсэн эмнэлэг, Улаан загалмай хороо хамтран ажиллахад тус санамж бичгийн үндсэн чиглэл, зорилго орших юм байна.

Сэлэнгэ аймгийн хэмжээнд өнөөдрийн байдлаар 931 донор байдаг. Эдгээрийн 425 нь аймгийн төв Сүхбаатар суманд амьдардаг аж. Эдгээр донорууд жилдээ 90 гаруй литр цус хандивладаг байна. Мөн тус аймгийн хэмжээнд үйлдвэрлэж байгаа цус, цусан бүтээгдэхүүний хэмжээ жил бүр харилцан адилгүй байдаг гэнэ. Энэ нь тухайн жилийн онцлог, хүмүүсийн өвчлөл, цусны хэрэгцээнээс хамаардаг ажээ.

 

Холбоотой мэдээ