Хөрөнгийн биржид 7 үнэт цаасны ханш тогтвортой байв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2021-10-25 18:11:39

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр энгийн арилжаагаар 38 ХК-ийн  966,016 ширхэг хувьцааг 298.1 сая төгрөгөөр арилжив. Энэ өдөр 16 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 15 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 7 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Тэнгэрлиг медиа групп" (TNGR+14.93%), "Булган ундрага (BUN+12.13%) болон "Монгол шуудан" ХК (MNP+7.88%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Хөвсгөл алтан дуулга" (ADU-12.01%), "Э-Транс ложистикс" (ETR-10.91%) болон "Баянгол зочид буудал" ХК (BNG-10.45%)-ийн хувьцаа хамгийн  их уналттай байлаа.

Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд ЭТТ бондын 8 үнэт цаасыг 792,000 төгрөгөөр арилжсан бол Хөрөнгө оруулалтын 2 сангийн 75,285 ширхэг нэгж эрхийг 54.7 сая төгрөгөөр арилжив. ТOП-20 индекс 0.35 хувиар буурч 40134.46 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ  4,874,666,622,013 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.  

Холбоотой мэдээ