Сүүлийн 24 цагт 32 хүүхэд халдвар авсан нь батлагджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2021-10-25 18:10:13

Төв /МОНЦАМЭ/ Төв аймгийн хэмжээнд сүүлийн 24 цагт шинээр 130 тохиолдол бүртгэгдэж, нийт батлагдсан тохиолдол 12428 боллоо. Үүнээс Зуунмод суманд 54, Жаргалантад 21, Батсүмбэрт 10, Заамарт 8, Лүнд 8, Баянжаргалантад 7, Сүмбэрт 6, Сэргэлэнд 2, Алтанбулагт 2, Баянд 2, Баяндэлгэрт 2, Аргалантад 1, Баян-Өнжүүлд 1, Борнуурт 1 тохиолдол батлагджээ. Батлагдсан тохиолдлуудын 98 нь насанд хүрэгч, 32 нь хүүхэд байна. 

Орон нутагт 13185 өвчтөн эмчилгээнд хамрагдсанаас 11495 нь эдгэрчээ. Халдвар аймгийн хэмжээнд тархсанаас хойш тус өвчний хүндрэлээр нийт 45 хүн нас барсан байна. 

Өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд нийт 1645 иргэн эмчлүүлж байгаагаас 504 насанд хүрэгч, 32 жирэмсэн эх, 90 хүүхэд байна. Гэрийн эмчилгээнд нийт 818 хүн эмчлүүлж байгаагаас 760 том хүн, 258 нь хүүхэд байна. 

Тусгаарлалтын байранд одоогоор өвчтөн байхгүй бөгөөд сүүлийн 24 цагийн байдлаар 41 иргэнийг хяналтад авч, 165 иргэн хяналтаас гарч, 1908 иргэн гэрийн ажиглалт, тусгаарлалтад байна

Холбоотой мэдээ