Колумбийн мансууруулах бодисын наймаачныг АНУ-д шилжүүлэн өгнө

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2021-10-25 16:40:56

РИГА. /BBC/. Колумбийн эрх баригчид мансууруулах бодисын цуутай наймаачин Дайро Антонио Усугаг АНУ-д шилжүүлэн өгнө гэдгээ ням гарагт мэдэгджээ.  


Отениель нэрээрээ цуутай Д.Усугаг Колумбийн арми, агаарын цэргийн хүчин, цагдаагийн ажилтнууд хамтарсан ажиллагаа явуулсны дүнд бямба гарагт баривчилсан юм.


Колумбийн хамгийн том гэмт хэргийн бүлэглэлийг толгойлдог түүнийг АНУ-ын Мансууруулах бодистой тэмцэх газар олон жилийн турш эрэн сурвалжилж байжээ.


Америкийн эрх баригчид Д.Усугаг устгах боломж олгох мэдээлэлд таван сая ам.долларын шан харамж амлаад байсан бөгөөд түүнийг 2003-2014 онд АНУ руу дор хаяж 73 тонн кокаин импортолсон гэж буруутгаж байгаа юм байна. 

Холбоотой мэдээ