Өвөр Монголд халдварын 19 тохиолдол илэрчээ

Дэлхийд | Эрүүл мэнд
khulan@montsame.gov.mn
2021-10-25 15:24:48

БЭЭЖИН. /Xinhua/. Хятадын эх газарт ням гарагт “COVID-19”-өөр дотоодод халдварласан 35 тохиолдол шинээр илэрлээ гэж тус улсын Эрүүл мэндийн үндэсний хорооноос өнөөдөр мэдээлэв.


Шинээр илэрсэн тохиолдлуудын 19 нь Өвөр Монголд бүртгэгдсэн бол Гуйжоу, Ганьсу мужид тус тус дөрөв, Бээжин хот, Хэбэй, Хунань, Шэньси мужид тус бүр хоёр тохиолдол илэрсэн байна.


Мөн сүүлийн 24 цагийн хугацаанд Тяньжин, Шанхай хот, Шандун, Гуанси мужид халдварын тус тус нэг тохиолдол зөөвөрлөгдөн иржээ. Түүнчлэн Өвөр Монголд сэжигтэй нэг тохиолдол илэрсэн бол халдвараар нас барсан тохиолдол бүртгэгдээгүй байна.


Лхагва гаргийн байдлаар, Хятадын эх газарт халдварын нийт 96797 тохиолдол илэрснээс 91588 хүн эдгэрч, 4636 өвчтөн нас барсан бол 383 хүн эмчлүүлж байна. Мөн Хонконгт 12323 тохиолдол, Макаод 77 тохиолдол, Тайваньд 16368 тохиолдол тус тус илэрчээ. 

Холбоотой мэдээ