Сүүлийн 24 цагт 1321 хүнээс коронавируст халдвар илэрчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2021-10-24 13:07:03

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд 1321 хүн коронавирусээр халдварласан нь PCR шинжилгээгээр батлагджээ.


Шинээр илэрсэн тохиолдлын 1086 нь Улаанбаатар хотод, 645 нь орон нутагт  бүртгэгджээ. Орон нутгаас Дундговь аймагт халдварын хамгийн их буюу 73тохиолдол батлагдсан байна.


Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас 80 хүртэлх насны 17 хүн нас баржээ.


Манай улсад коронавируст халдвар бүртгэгдсэнээс хойш "КОВИД-19"-ийн шалтгаант өвчлөлөөр 1587 хүн нас бараад байна.


Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 18 786 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 50 010 хүн өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа аж.


Холбоотой мэдээ