Их Британийн шатахуун түгээх станцуудын нөөц хэвийн түвшинд хүрчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2021-10-23 15:09:54

ЛОНДОН. /BBC/. Их Британид шатахуун түгээх станцуудын нөөц хэвийн түвшинд эргэн очсон талаар тус улсын Бизнес, эрчим хүч, аж үйлдвэрийн стратегийн газраас мэдээлжээ.


Тодруулбал, шатахуун түгээх станцуудын нөөц дунджаар 45 хувиас дээш дүүргэлттэй байгаа нь энэ оны тавдугаар сараас хойших хамгийн өндөр үзүүлэлт болж байна.


Есдүгээр сарын сүүлээр ачааны тэрэгний жолооч нарын хүрэлцээ багасаж байгаагай холбоотойгоор шатахууны тээвэрт асуудал үүсэж болзошгүй талаар шатахуун түгээх станцууд мэдэгдсэн юм.


Энэхүү мэдээллийг гарсны дараа шатахууны эрэлт нэмэгдэж, жолооч нар их хэмжээгээр нөөцөлсний улмаас станцуудын нөөц багасаад байв. Есдүгээр сарын 25-ны өдрийн байдлаар, шатахууны нөөцийн хэмжээ 15 хувьд хүрч буурчээ.


Үүнтэй холбогдуулан эрх баригчид шатахуун тээвэрлэх ажилд цэргийн алба хаагчдыг дайчилсан бөгөөд одоогийн байдлаар 151 цэрэг шатахуун түгээх тэрэг жолоодож байгаа ажээ. 

Холбоотой мэдээ